ОНЛАЙН БҮРТГЭЛИЙН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МАГИСТРЫН СУРГАЛТ 

ЯВУУЛАХАД БАРИМТЛАХ ЖУРАМ

  1. Нэмэлт журамын нийтлэг үндэслэл

“Дархан” дээд сургууль дээр явагдаж буй магистрын сургалтын үйл ажиллагааг онлайн буюу цахим хэлбэрээр явуулах /цаашид “магистрын цахим сургалт” гэж нэрлэнэ/ тохиолдолд энэхүү журмыг баримтлах бөгөөд энэхүү журам нь “Дархан” дээд сургуулийн захирлын 2014 оны .... тоот тушаалаар батлагдсан МАГИСТРЫН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ-ын НЭМЭЛТ БҮЛЭГ болно.  

Журмын зорилт

  1. ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МАГИСТРЫН СУРГАЛТ ЯВУУЛАХАД БАРИМТЛАХ ЖУРАМ нь “Дархан” дээд сургуулийн захирлын 2014 оны 57 тоот тушаалаар батлагдсан МАГИСТРЫН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ-ын салшгүй хэсэг бөгөөд энэхүү журамыг мөрдлөг болгон “Дархан” дээд сургууль дээр явагдаж буй “Бизнесийн удирдлага” болон “Боловсрол судлал”-ын магистрын сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
  2. Магистрын цахим сургалтын үйл явцыг сургалтын албатай хамтран инноваци, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал удирдан зохион байгуулж Эрдмийн зөвлөлд ажлаа тайлагнана.

Хоё : Хөтөлбөрт тавих шаардлага

Магистрын цахим сургалтын хөтөлбөр нь МАГИСТРЫН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ-д заасан дараах нийтлэг шаардлагуудыг бүрэн хангасан байна.

 2.1 Магистрын хөтөлбөр нь дараахь бүрэлдэхүүн хэсэгтэй байна.

  1. Хөтөлбөрийн танилцуулга
  2. Сургалтын төлөвлөгөө
  3. Хичээлийн хөтөлбөр
  4. Хөтөлбөрийн зохион байгуулалт
  5. Суралцах орчны шаардлага
  6. Элсэгчдэд тавих шаардлага
  7. Багшлах бүрэлдэхүүнд тавих шаардлага
  8. Төгсөгчдийн эзэмших ур чадвар
  9. Суралцагчийн үнэлгээ
  10. Хөтөлбөрийн танилцуулга
  •  Хөтөлбөрийн нэр
  •  Хөтөлбөрийг албан ёсоор баталгаажуулсан, магдалан    итгэмжилсэн хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн тухай мэдээлэл
  • Хөтөлбөрийн зорилгo
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр хүрэх үр дүн (төгсөгчийн эзэмшсэн байх мэдлэг, ур чадвар, чадамж)
  •  Хөтөлбөрийг хариуцах нэгж, хороо захирал, харилцах хаяг

 

Гурав : Сургалтын төлөвлөгөө

Магистрын цахим сургалтын төлөвлөгөө нь МАГИСТРЫН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ-д тодорхойлсон сургалтын төлөвлөгөөг баримтлана.

                                              Дөрөв : Хичээлийн хөтөлбөр

Магистрын цахим сургалтын хичээлийн хөтөлбөр нь МАГИСТРЫН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ-д тодорхойлсоны дагуу хийгдэх бөгөөд сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө цахим сургалтын веб хуудасд /цаашид сургалтын платформ гэж нэрлэнэ/ урьдчилан байршуулсан байна.

                                         

ТАв : Хөтөлбөрийн зохион байгуулалт

Магистрын цахим сургалтын үйл ажиллагаа нь суралцагч төвтэй, тэдний оролцоог дэмжсэн, интернет сүлжээнд суурилуулсан сургалтын платформ ашиглан сургах, багш болон суралцагчийн идэвхитэй арга хэлбэрийг зохистойгоор хослуулсан байна.

5.1 Цахим сургалтын платформ нь мэдээлэл харилцааны дэвшилтэт технологи ашигласан, он-лайн сургалтанд ашиглах боломжийг бүрдүүлсэн байна.

 

5.2 Цахим сургалтын хөтөлбөрийн зохион байгуулалт нь МАГИСТРЫН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ-д тодорхойлсоны дагуу хийгдсэн байна.

                                            

Зургаа: Суралцах орчны шаардлага, мэдээллийн бааз

Магистрын цахим сургалтын үйл ажиллагаа нь Сургалтын тусгай зөвшөөрөл болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэх байгууллагын тогтоосон шаардлагад нийцсэн байх бөгөөд магистрын сургалт явуулж буй чиглэлүүдээр багшийн видео лекц, сургалтанд ашиглах ном сурах бичиг, гарын авлага материалыг видео болон PDF хэлбэрээр цахим сургалтын платформд байршуулсан байна.

                                           

Долоо : Элсэгчдэд тавих шаардлага

Магистрын цахим сургалтанд элсэгчдэд МАГИСТРЫН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ-д тодорхойлсон шаардлагуудыг тавих бөгөөд цахим сургалтанд суралцагч нь үндсэн шаардлага болох интернет сүлжээ бүхий суурин компьютер, зөөврийн лап топ болон таблет эсвэл ухаалаг утасны аль нэгтэй байх ба интернет орчинд дээрх төхөөрөмжүүдийг ашиглаж чаддаг байх ёстой.

                                             

Найм : Багшлах бүрэлдэхүүнд тавих шаардлага

Магистрын цахим сургалтын багшид МАГИСТРЫН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ-д тодорхойлсон шаардлагуудыг тавих бөгөөд багш нь үндсэн шаардлага болох интернет сүлжээ бүхий суурин компьютер, зөөврийн лап топ болон таблет эсвэл ухаалаг утасны аль нэгтэй байх ба интернет орчинд дээрх төхөөрөмжүүдийг ашиглаж суралцагчидтайгаа сургалтын тогтоосон хугацаанд бүрэн харилцаж, сургалтын үйл ажиллагааг үр ашигтай явуулж чаддаг байх ёстой.

Ес : Төгсөгчдийн эзэмших ур чадвар

Магистрын цахим сургалтын суралцагч нь МАГИСТРЫН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ-д тодорхойлсон хувь хүний дадал, төлөвшил болон мэргэжлийн ур чадварыг бүрэн эзэзмшиж төгсөнө.                                          

Арав : Магистрантын үнэлгээ

Магистрын цахим сургалтын магистрантын үнэлгээг /цаашид суралцагч гэнэ/ МАГИСТРЫН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ-д тодорхойлсоны дагуу гүйцэтгэнэ.

Арван нэг : Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт

Магистрын цахим сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг МАГИСТРЫН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ-д тодорхойлсоны дагуу дүгнэн шинжилнэ.  

                                   

Арван хоёр : Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

12.1 Магистрын цахим сургалтыг сургуулийн инноваци, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал удирдан зохион байгуулана. Энэхүү нэгжийн дарга (захирал,

эрхлэгч)-нь удирдах ажил буюу багшлах ажлын 3-аас доошгүй жилийн туршлагатай, судалгаа шинжилгээний ажил хийдэг, докторын зэрэгтэй хүн байна.

12.2 Инноваци, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал нь магистрын цахим сургалтыг нэгдсэн удирдлагаар хангах, сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих, магистрийн зэрэг хамгаалах зөвлөл байгуулах ажлыг зохион байгуулах, холбогдох мэдээллийн сан бүрдүүлэх үүрэгтэй.

13.3 Инноваци, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал нь цахим магистрын сургалтад хичээл заадсан багш нарын хичээл заасан цагийн тооцоог хянан нэгтгэж сургалтын албанд хүлээлгэж өгнө.

14.4 Инноваци, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал нь цахим магистрын сургалтын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, байгуулллага, аж ахуйн нэгжтэй цахим магистрын сургалтын талаар хамтран ажиллах гэрээ байгуулах, энэ чиглэлээр сургуулийн багш ажилтнуудыг томилолтоор явуулах, магистрт элсэгчдийг бүртгэлд хяналт тавих зэрэг магистрын цахим сургалтын элсэлттэй холбоотой бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулана.

15.5 Инноваци, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал нь магистрын цахим сургалтыг мэргэжлийн тэнхимтэй хамтран хариуцаж зохион байгуулана.

16.6 Магистрын цахим сургалтын хөтөлбөрийг дүүргэж сургуулиас тогтоосон голч дүнгийн шаардлага хангасан, магистрын ажлаа амжилтай хамгаалан, тухайн ажлаа хянан засварлаж, эцэслэн холбогдох этгээдэд хүлээлгэн өгсөн болон сургуулийн бусад шаардлагыг хангасан магистрантад захирлын тушаалаар магистрын зэрэг олгохоор шийдвэрлэнэ. 

Арван гурав : Хөтөлбөрийн хороо

Магистрын цахим сургалтын хөтөлбөр бүрээр түүнийг боловсруулах шинэчлэх, ажлыг мэргэжил, аргазүй болон чанарын удирдлагаар хангаж, үр дүнг хариуцах үүргийг МАГИСТРЫН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ-д тодорхойлсоны дагуу ХӨТӨЛБӨРИЙН ХОРОО хэрэгжүүлэх ба Хөтөлбөрийн хорооны ахлагч нь уг хөтөлбөрийн хэрэгжилтийн чанар, үр дүнг хариуцаж тайлагнана.                

Арван дөрөв : Гадаад хэлний болон нэгдсэн шалгалт

Магистрын цахим сургалтанд суралцагчдаас гадаад хэлний болон нэгдсэн шалгалтыг МАГИСТРЫН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ-д заасаны дагуу сургалтын платформ ашиглан авч дүгнэнэ.

Арван тав : Магистрын зэрэг олгох шийдвэр гаргах

Магистрын цахим сургалтын хөтөлбөрийг дүүргэсэн, сургуулиас тогтоосон голч дүнгийн шаардлага хангасан, магистрын ажлаа амжилттай хамгаалсан, магистрын ажлаа хянан засварлаж эцэслэн холбогдох этгээдэд тушаасан болон сургуулийн бусад шаардлагыг хангасан магистрантад захирлын тушаалаар магистрын зэрэг олгохоор шийдвэрл

Арван зургаа : Хамтарсан хөтөлбөр

Магистрын цахим сургалтын хөтөлбөрийг гадаад болон дотоодын их, дээд сургуулиудтай хамтарч хэрэгжүүлэх тохиолдолд МАГИСТРЫН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ-д заасаны дагуу хэрэгжүүлэнэ.

by admin 5/30/2018